Эрхтэний тэнгэрт одтой, шарагчин туулай өдөр. | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эрхтэний тэнгэрт одтой, шарагчин туулай өдөр.

Эрхтэний тэнгэрт одтой, шарагчин туулай өдөр.

Аргын тооллын 10 сарын 14, Адъяа гараг. Билгийн тооллын 5, Эрхтэний тэнгэрт одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

"Болор дуран"-аар шалгав.