Элдэв тэнгэртэн одтой, шарагчин тахиа өдөр | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Элдэв тэнгэртэн одтой, шарагчин тахиа өдөр

Элдэв тэнгэртэн одтой, шарагчин тахиа өдөр

Аргын тооллын 11 сарын 13, Ангараг гараг. Билгийн тооллын 6, Элдэв тэнгэртэн одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

"Болор дуран"-аар шалгав.