Шувуун хушуут одтой, шарагчин хонь өдөр | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шувуун хушуут одтой, шарагчин хонь өдөр

Шувуун хушуут одтой, шарагчин хонь өдөр

Аргын тооллын 9 сарын 24, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Шувуун хушуут одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

"Болор дуран"-аар шалгав.