х морь одтой, шар нохой өдөр | News.MN - Мэдээллийн эх сурвалж

х морь одтой, шар нохой өдөр

х морь одтой, шар нохой өдөр

Аргын тооллын 11 сарын 2, Сугар гараг. Билгийн тооллын 24, Их морь одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

"Болор дуран"-аар шалгав.