Харцага одтой, цагаан хулгана өдөр | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Харцага одтой, цагаан хулгана өдөр

Харцага одтой, цагаан хулгана өдөр

Аргын тооллын 11 сарын 4, Адъяа гараг. Билгийн тооллын 27, Харцага одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

"Болор дуран"-аар шалгав.