Тугчин одтой, цагаагчин үхэр өдөр | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тугчин одтой, цагаагчин үхэр өдөр

Тугчин одтой, цагаагчин үхэр өдөр

Аргын тооллын 11 сарын 5, Сумъяа гараг. Билгийн тооллын 28, Тугчин одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

"Болор дуран"-аар шалгав.