Салхины эх одтой, хөхөгчин гахай өдөр | News.MN

Салхины эх одтой, хөхөгчин гахай өдөр

Салхины эх одтой, хөхөгчин гахай өдөр

Аргын тооллын 10 сарын 10, Буд гараг. Билгийн тооллын 1, Салхины эх одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

"Болор дуран"-аар шалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж