Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин туулай өдөр | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин туулай өдөр

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин туулай өдөр

Аргын тооллын 10 сарын 26, Сугар гараг. Билгийн тооллын 17, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

"Болор дуран"-аар шалгав.