Гөрөөсөн толгой одтой, улаан бар өдөр | News.MN

Гөрөөсөн толгой одтой, улаан бар өдөр

Гөрөөсөн толгой одтой, улаан бар өдөр

Аргын тооллын 10 сарын 1, Сумъяа гараг. Билгийн тооллын 22, Гөрөөсөн толгой одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

"Болор дуран"-аар шалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж