Гоё хүүхэн одтой, харагчин гахай өдөр | News.MN

Гоё хүүхэн одтой, харагчин гахай өдөр

Гоё хүүхэн одтой, харагчин гахай өдөр

Аргын тооллын 9 сарын 28, Сугар гараг. Билгийн тооллын 18, Гоё хүүхэн одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 48 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

"Болор дуран"-аар шалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж