Бага морь одтой, цагаагчин хонь өдөр | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бага морь одтой, цагаагчин хонь өдөр

Бага морь одтой, цагаагчин хонь өдөр

Аргын тооллын 10 сарын 6, Санчир гараг. Билгийн тооллын 27, Бага морь одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

"Болор дуран"-аар шалгав.