Аргын тооллын 12 сарын 20 | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Аргын тооллын 12 сарын 20

Аргын тооллын 12 сарын 20

Аргын тооллын 12 сарын 20, Бархасвадь гараг. Билгийн тооллын 13, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

"Болор дуран"-аар шалгав.