Аргын тооллын 12 сарын 17 | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Аргын тооллын 12 сарын 17

Аргын тооллын 12 сарын 17

Аргын тооллын 12 сарын 17, Сумъяа гараг. Билгийн тооллын 10, Дэлгэрүүлэгч одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна.

"Болор дуран"-аар шалгав.