Аргын тооллын 12 сарын 11 | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Аргын тооллын 12 сарын 11

Аргын тооллын 12 сарын 11

Аргын тооллын 12 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 4, Булаагч одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

"Болор дуран"-аар шалгав.