Аргын тооллын 11 сарын 30 | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Аргын тооллын 11 сарын 30

Аргын тооллын 11 сарын 30

Аргын тооллын 11 сарын 30, Сугар гараг. Билгийн тооллын 23, Бага морь одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

"Болор дуран"-аар шалгав.