Аргын тооллын 11 сарын 20 | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Аргын тооллын 11 сарын 20

Аргын тооллын 11 сарын 20

Аргын тооллын 11 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 12, Дэлгэрүүлэгч одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

"Болор дуран"-аар шалгав.