Аргын тооллын 3 сарын 18

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Аргын тооллын 3 сарын 18

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх

    Аргын тооллын 3 сарын 18, Сумъяа гараг. Билгийн тооллын 12, Үнэг одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж