ҮР ДҮН: 7731-7740 ХҮРТЭЛ / НИЙТ: 7781

Японы экспорт нэмэгджээ

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал энэ оны хоёрдугаар сарын байдлаар экспорт 45 хувиар нэмэгдсэн байна гэж Токиогоос мэдээллээ. Өнгөрсөн нэг жилийн дотор азийн орнууд руу экспортолсон япон машины тоо 55 хувиар өссөн бол хэдийгээр Toyoto компаний машинуудад аюулгүй байдлын асуудал үүсэж байсан ч АНУ руу экспортолсон машины тоо жилийн дотор хоёр дахин өссөн байна.

Иранд “араа шүдтэй” хориг үзүүлэхээр Клинтон сүрдүүлэв

Ираны эсрэг авах шинээр боловсруулагдаж байгаа хориг нь зүгээр нэг нэмэлт арга хэмжээ бишээр барахгүй “араа шүдтэй” байх гэнэ. Америк-израилийн нийгмийн хорооны (AIPAC) бага хурал дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны өмнө тараасан хэлэх үгээс иш татан энэ тухай Associated Press мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баян-Өлгий аймагт ажиллахаар өнөөдөр мордлоо. Ерөнхийлөгч, тус аймгийн Өлгий хот, Буянт, Сагсай сумдад иргэдтэй уулзалт хийж, малчны хотонд очиж, хаваржилтын байдалтай газар дээр нь танилцах юм.

200 настай цэл залуухан “Севилийн үсчин”

Тэртээ 1816 онд “Ашиггүй сэрэмжлүүлэг” буюу “Альмавива” гэсэн нэртэйгээр Ромын Аргентино театрт анх удаа тоглогдож байсан дэлхийн хамгийн алдартай хошин дуурь өнгөрсөн бямба гаригт сонгодог урлагт дуртай үзэгчдийг ДБЭТ-д цуглууллаа.

Түүх эхэлсэн газар

Ирландад тєрж єссєн нэгэн эр Австралид арван хэдэн жил амьдарч байгаад эх нутагтаа эргэн ирж суурьшжээ. Унасан газар, угаасан усандаа буцаж ирсэн мань залуу хvvхэд насныхаа дурсгалтай зургуудыг яг авахуулж байсан газрынхаа фон-н дээр барьж, ахин хальсанд буулгасан нь маш сонирхолтой болжээ.

Ураны солилцоо хийхийг Иран шаардав

Иран 1200 кг хагас баяжуулсан уранаа Тегеран дахь цөмийн тогооны түлшээр солиход бэлэн байгаагаа мэдэгдлээ. Ираны Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи ”Джаван” сонинд ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж