ҮР ДҮН: 7531-7540 ХҮРТЭЛ / НИЙТ: 7781

Олон улсын эмэгтэйчүүд чуулж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн сангуудын сүлжээ /ОУЭСС/-ний ээлжит долдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 18-21ний өдрүүдэд болж байна.

Fortescue Австралийн татварыг эсэргүүцэхээ мэдэгдлээ

Австралийн төмрийн хүдэр олборлогч компани “Fortescue Metals” компани хэрвээ Австралийн засгийн газар уул уурхайн салбарт ноогдуулах гэж байгаа өндөр татварын хэмжээгээ бууруулахгүй бол 15 тэрбум ам.долларын шинэ төслүүдээ хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдсэн талаар “BBC” агентлаг дамжууллаа.

АНУ-д намын шугмаар сонгууль явагдлаа

АНУ-ын Кентукки, Пенсильвани, Арканзас зэрэг гурван мужид ирэх арваннэгдүгээр сарын Конгрессийн сонгуульд өрсөлдүүлэх хүнээ шалгаруулах намын сонгууль явагдлаа.

Сөүлийн өрхүүдийн дөрөвний нэг нь ганц бие

Одоогоос таван жилийн өмнө буюу 2005 онд хийсэн Сөүл хотын өрхийн судалгаанаас үзвэл нийт өрхийн төвны нэг нь ганц бие хүмүүс байжээ. 2005 онд тус хотод 3.31 сая өрх тоологдсоны 676,000 буюу 20.4 хувь нь ганц бие байсан байна.

Бакиевын гэр бүлийн мөнгийг төсөвт буцаалаа

Засгийн эрхээс зайлуулагдсан ерөнхийлөгчийн хамаатан саднаас хураагдсан мөнгийг Киргизийн төсөвт авсан байна. Мөрдөн байцаалтын явцад Бакиевын хамсаатнуудын хулгайлсан улсын хөрөнгийг буцаан авлаа гэж түр Засгийн газрын орлогч дарга Азимбек Бекназаров мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж