Хөвсгөл аймгийн цаа бугын сүрэг өнгөрсөн жил 117-гоор өссөн гэх мэдээлэл байна. Цаатан иргэдийг төр засгаас дэмжиж тэдний амьдралын төвшинг сайжруулах, цаа бугыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлж “Тайгад амьдардаг цаатан” журмын дагуу сар бүр тэтгэмж олгож байгаа билээ.