Нийслэлийн Засаг даргын А/119 дүгээр тоот захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг дөрөв дэх жилдээ хоёрдугаар сарын 24-ноос тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна.