ҮР ДҮН: 9821-9830 ХҮРТЭЛ / НИЙТ: 11502

Ахмад тамирчин Крис Хорнер Калифорнид түрүүллээ

АНУ-ын Калифорни мужид болсон дугуйн олон өдрийн тэмцээн өчигдөр дүнгээ гаргалаа. Нийт найман шатны гараанаас хамгийн түрүүнд ахмад дугуйчин Крис Хорнер бусдыгаа тэргүүлж, Калифорнийн тур тэмцээний аварга болжээ.

Туркийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын урилгаар Монгол Улсад айлчилж буй БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Кылыч өнөөдөр бараалхав.

Ялтан нас барсан хэргийг шалгаж эхэллээ

Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд баригдаж буй ШШГЕГ-ын ажилчдын орон сууцны барилга барьж байсан ялтан өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг энэ сарын 18-нд юм.

Элсэлтийн шалгалт эхлэх дөхлөө

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд, сурагчдын материалын алдааг засах хугацаа энэ сарын 15-нд дууссан.

УТХГ-ын хамгаалагчид дээд мэргэжил эзэмшлээ

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газруудын 6 байгаль хамгаалагч экологи-байгаль хамгаалалын мэргэжлээр 4 жил суралцаж, Эко-Ази дээд сургуулийг амжилттай төгслөө.

Консулын газар нээх тухай хэлэлцэж байна

АНУ-ын Сан-Франциско, Япон улсын Осака, Хятад улсын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж