Энэ жил Монгол-Австри улс дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ой тохиож буй. Баруун Европоос анх Монгол Улстай харилцаа тогтоосон орнуудын нэг нь Австри улс бөгөөд өдийг хүртэл хамтын ажиллагаа сайтай орны нэгд тооцогддог.
Энэ жил Монгол-Австри улс дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ой тохиож буй. Баруун Европоос анх Монгол Улстай харилцаа тогтоосон орнуудын нэг нь Австри улс бөгөөд өдийг хүртэл хамтын ажиллагаа сайтай орны нэгд тооцогддог.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын таалал төгсч, Монголын урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохилоо.
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж санаачлан Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ирээдүйн бүтээгч” өдөрлөгийг зохион байгуулжээ.
Монгол Японы төвд “Сампингийн баяр” болж байна. Энэ арга хэмжээний үеэр сампингаар хичээллэхийн ач холбогдол, баруун тархи хөгжүүлэх сургалтын талаар болон хамгийн гол нь сурах арга барилд хэрхэн суралцах талаар зөвлөгөө, зааврыг үнэ төлбөргүй өгөх аж.
Өмнөговь аймгийн Даланзадгад хотын сургуулийн хүүхдүүд саяхан тэмдэглэсэн Дэлхийн нүүдлийн шувуудын өдрөөр говьд ямар амьдардаг болон нүүдлийнүедээ дайран өнгөрдөг шувуудын талаарх мэдлэг, ойлголтоо зузаатгалаа.
АНУ-ын Нью-Йорк хотын шүүхээс Гватималын экс Ерөнхийлөгч Альфонсо Портиллог Тайвань улсаас авлига авсан хэрэгт буруутгагдан яллажээ.
Өнөөдөр(05.22) аймгийн Ардчилсан намын хорооны өргөтгөсөн хуралдаан эхэллээ. 2012 оноос хуралдаагүй байсан намын хорооны хурал энэ удаад өргөтгөсөн байдлаар хуралдаж намын хэрэг эрхлэх газрын даргыг сонгох , зөвлөлдөх зөвлөлийг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдэж байна.
Монголын волейболын холбоо, "Витафит" групп хамтран зохион байгуулж буй клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Спортын төв ордноо хоёр сар үргэлжилсэн "Хаврын нээлттэй тэмцээн"-нд эрэгтэй зургаа, эмэгтэй таван баг өрсөлдөв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 85.2 хувийн саналаар баталлаа.
Төв банк оны эхний дөрвөн сард 1979 килограмм алт худалдан авсан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 26.8 хувиар өссөн үзүүлэлт юм.