ҮР ДҮН: 5601-5610 ХҮРТЭЛ / НИЙТ: 11464

Сагсчид VII байрын төлөө өрсөлдөнө

Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай тоглож, шилдэг найман багт багтсан Монголын эрэгтэй, эмэгтэй багууд VII байрын төлөө тоглохоор шалгарлаа.

Зэвсэгт хүчнийхэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллаж байгаад тэтгэвэртээ сууж буй ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх ёслолыг өнөөдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Соёлын төвд болж байна.

&#34Сагсчид түүхэн амжилтыг үзүүлээд байна&#34

Азийн зуны спортын XVII наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн тамирчид түүхэн амжилтыг үзүүлээд байна. Эрэгтэй баг ХонгКонг(86:77), Мальдив БНУ(112:54) хожиж, Кувейтын багт(82-81) хожигдож, хэсгээсээ 2-р байраар шалгарсан. Эмэгтэй сагсчид Казахстан(79-53), Непаль(77-42,Балба), Катарыг(20-0) хожиж, ХонгКонгт(64-68) ялагдаж, хэсгээ тэргүүлэн шөвгийн 8-д шалгарлаа. Тэмцээний үеэр МСБХ-ны МЗ дарга, эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Мандуул сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Л.Цогзолмаагийн нэрэмжит улсын уралдаан болно

“Цогт тайж” киноны Төвдийн Гүрсоронзонболд хааны 13 дугаар гүнж Дулмаагийн дүрээр олны танил болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн нэрэмжит улсын V уралдаан маргааш эхлэх гэнэ.

“Шинэ тосгон” холбооныхныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр өнөөдөр БНСУ-ын “Шинэ тосгон” холбооны Ерөнхийлөгч Шим Ён Чонг, Монголын “Шинэ тосгон” холбоо ТББ-ын тэргүүн, Зүүн Азийн “Шинэ тосгон” холбооны дэд Ерөнхийлөгч К.Марина нарыг хүлээн авч уулзлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж