ҮР ДҮН: 10371-10380 ХҮРТЭЛ / НИЙТ: 10444

Израилийн танк Газад нэвтрэв

Баасан гаригт Газын зурвасаас буудах үеэр хоёр израиль цэрэг амиа алдсаны хариуд Израилийн танкууд Газын зурваст нэвтрэн Хан-Юнис хотын зүг хөдөлжээ. Таван танк, хоёр бульдозерын цувааг агаараас хэд хэдэн нисдэг тэрэг ба нисгэгчгүй онгоцнууд дэмжиж байгаа гэнэ.

Хакухо даваагаа ахиуллаа

Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 13 дахь өдрийн барилдааны дараах байдлаар их аварга Хакухо М.Даваажаргал ганц ч унаагүй, 100 хувийн амжилтаар башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. Тэрбээр өнөөдрийн барилдаанд озэки Кайотой учраа тааран барилдаж, сукуинагэ мэхээр давснаар башёгийн 13 дахь даваагаа авсан бол Кайо озэки долоон даваа, зургаан унаатай боллоо.

Алуурчин халимнуудын арга заль

Далайд амьдрагч загасны төрөл дотор төрх байдлаар нь чонотой зүйрлэхүйц махчид байдгийн нэг нь алуурчин халим юм. Зөвхөн догшин хэрцгий гэхээсээ хэр баргийн амьтдаас гарахааргүй ухаалаг,сэтгэж чаддаг амьтан гэдгийг нь батлах нэгэн бичлэгийг америк гэр бүлийн хоёр Антарктидаас олж иржээ.

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын уулзалт боллоо

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн санал, санаачлагаар Орон сууцны санхүүжилтийн корпорацийн удирдлагууд бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга ТНБ нартай уулзалт ярилцлага зохион байгуулав.

Япон иргэдийг Монголд визгүй зорчих ноот бичгийг гардуулав

Монгол улсын Засгийн газар 2010 оны гуравдугаар сарын 24-ний хуралдаанаар Япон улсын иргэд 30 хоногийн хугацаатай Монгол улсад визгүй зорчих шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокород Монгол улсын Засгийн газрын шийдвэрийг Японы Засгийн газарт мэдэгдсэн Гадаад харилцааны яамны төлөөний ноот бичгийг гардуулан өглөө.

Жон Ил: Визийг хэрхэх нь хараар ажиллаж буй хүмүүсийн тоо олшрох, цөөрөхөөс хамаарна

-Монголд БНСУ-ын жилийг тэмдэглэнэ-

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ сарын 26-нд тохиох гэж байна. Уг ойг тохиолдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Азийн газрын дарга Б.Ганболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жон Ил нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Түүнд Монголын сэтгүүлчдээс гадна БНСУ-ын сэтгүүлчид ч оролцсон юм.

Европчууд Грекийн өрийг шийдвэрлэхээр чуулж байна

Грекийн улам гүнзгийрч буй эдийн засгийн хямрал хөрш зэргэлдээ улс орнууд болон евро зонд нөлөөлж байгаа асуудлыг авч хэлэлцэхээр Европын лидерүүд Пүрэв гаригт чуулга хуралдаан хийх гэж байна гэж “Ассошиетэд Пресс” агентлаг Парис, Лондон, Берлинээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж