ҮР ДҮН: 10201-10210 ХҮРТЭЛ / НИЙТ: 11482

“Гурван охин” хамтлагийн бэлэг

Тэд энэ удаад ардын дууг орчин үеийн шинэ хөг аялгуутай хүргэхээр зэхэж байгаа гэнэ. БНХАУ-ын Шанхай-Экспо, ОХУ-ын “Цагаан сар” наадам, БНСУ-ын “Азийн дуунууд” фестиваль, Өвөрмонголын цагаан сарын нэвтрүүлэг зэрэгт Монголын шинэ цагийн рок попыг төлөөлөн оролцсон нь тэдэнд ардын дуу дуулах санааг төрүүлжээ.

Жонни Депп “Rango”-д дуу оруулжээ

”Карибын тэнгисийн дээрэмчин” киноны найруулагч гол дүрийн жүжигчин хоёрын хамтын бүтээл “Rango”. Найруулагч Гор Вербински цоо шинэ санаа бүхий анимэйшн дээр ажиллахдаа үнэнч хамтран зүтгэгч Жонни Деппийг ч мөн гол дүрдээ дуу оруулахад урьсан нь энэ аж.

Хендри снукерийн дээд оноог 10 дахиа авлаа

Дэлхийн долоон удаагийн аварга снукерч Уэльсийн нээлттэй тэмцээнд снукерийн дээд оноо болох 147-г авчээ. Мэргэжлийн снукерийн чансаанд дэлхийн аварга, Британийн нээлттэй тэмцээн болон дэлхийн нээлттэй тэмцээний дараа дөрөвт ордог Уэльс Опен тэмцээний хоёрдугаар шатанд Хендри уг амжилтыг гаргажээ.

Амай лекц уншина

Монголын залуучуудын холбооноос зохиодог “Би Монгол залуу хүн” цуврал лекц өнөөдөр 17.00 цагт тус холбооны байранд болно.

Дархан-Уул аймгийн багш нар сургалтад хамрагдана

Монголын оюутны спортын холбооноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, биеийн тамирын багш-дасгалжуулагчид болон байгууллагуудын биеийн тамирын арга зүйчдийн дунд “Олон улсын болон Монголын оюутны биеийн тамир, спортын асуудлууд” сэдэвт сургалт семинарыг ирэх сарын 22-нд зохион байгуулах гэж байна.

Эмч мэргэжилтнүүдийг сургалтанд хамрууллаа

Дорнод аймгийн эрүүл мэндийн газарт Монголын мянганы сорилтын сангийн орон нутагт чадавхи бэхжүүлэх ханган нийлүүлэлт хийх ажлын хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтуудыг хийхэд зориулж сургалтын өрөөний тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэн, сургалтын танхим шинээр тохижуулаад байна.

Архидалттай холбоотой хэрэг нэмэгдэж байна

Энэ сарын 14-15-нд шилжих хугацаанд нийслэлд золгүй тохиолдлоор амиа алдсан зургаан хэрэг бүртгэгдсэний хоёр нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж