Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн тухай асуудлыг авч хэлэлцэж буй тухай бид мэдээлсэн. Дөнгөж сая Засгийн газрын ээлжит хуралдаан завсарлаж, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас энэ талаар лавлахад “Төмөр замыг Тавантолгой-Сайншанд-Чойбалсан гэсэн маршрутаар тавихаар болж, шийдвэрлэгдэж байна” гэсэн товч хариулт өглөө.