ҮР ДҮН: 10431-10440 ХҮРТЭЛ / НИЙТ: 11242

“Giants” World Series-т яллаа

Сан Францискогийн “Үлэмж биетнүүд” Арлингто Боллпарк цэнгэлдэхэд “Техас Рейнжерс”-ийг 3:1 харьцаатай хожсоноор цувралын харьцааг 4:1 болгож, Major League Baseball-ын 106 дахь удаагийн улирлын аваргаар тодорлоо.

Хилийн цэргийн офицерууд хууль зөрчжээ

Хилийн цэргийн 0218 дугаар ангийн сургалт бэлэн байдлын ахлах ажилтан асан, ахмад П.Мөнх-Эрдэнэ заставын даргаар ажиллаж байсан хошууч Г.Галбадрах, шалгагч офицер, ахлах дэслэгч Б.Батбаяр нар албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч бичиг баримт бүхий иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байгаа аж.

Дулааны үнэ нэмэгдлээ

Сүхбаатар аймгийн төвийн аж ахуй нэгж албан байгууллага болон айл өрхийн дулааны эрчим хүчний үнийг нэмэх тухай шийдвэрийг тус аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн шийдвэрээр гарчээ.

Уэствуд – Дэлхийн номер нэг гольфчин

Дэлхийн шилдэг гольфчдын чансааг тэргүүлэх болсон Ли Уэствуд алдрын оргилд гарсан ч цаашид улам их амжилтын төлөө тэмүүлэх болно гэдгээ илэрхийлжээ. Британийн мэргэжлийн гольфчин Ли Уэствуд өчигдрөөс эхлэн дэлхийн чансааг тэргүүлэх болсон юм.

Уилшайэр “Арсенал”-тай гэрээгээ сунгав

Английн шигшээ багийн залуу тоглогч, хагас хамгаалагч Жэк Уилшайэр “Арсенал” багтайгаа урт хугацааны гэрээ байгуулсан талаар “Их буучид”-ын албан ёсны вэбсайтад мэдээлжээ.

Гей мисс М.Энхриймаа Монголд ирэхгүй

Гей мисс М.Энхриймаа зургаан сарын өмнө Австрали улсыг зорьсон. Тэрбээр өдгөө Австралид амьдарч байгаа төдийгүй трансжендер олон найзуудтай болсон гэнэ.

Боди Түвшин

МҮОНТВ-ээр гарч буй “Тусгай салаа” монголын уран сайхны киноны сульдаа, хөгшин цэрэг Түвшин буюу жүжигчин П.Баттөр амьдрал дээр харин ч эсрэгээрээ 2008 оны бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт залуу гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж