ҮР ДҮН: 7071-7080 ХҮРТЭЛ / НИЙТ: 7221

Б.Сэр-Од аваргаа хамгааллаа

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Ар Монгол Тревэл” групп, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран “Улаанбаатар-2010” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа.

Тусгай албаныханаа 75 улсад илгээжээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Аль-Каида” сүлжээтэй тэмцэх ажиллагааны хүрээнд тусгай албаны цэргээ дэлхийн 75 онд илгээх төлөвлөгөөг дэмжлээ гэж The Times өгүүлэв.

iPad дэлхийн нээлтээ хийв

“Apple” компани өнгөрсөн долоо хоногт iPad таблет компьютераа АНУ-аас гадна худалдаалж эхлэв. iPad Австрали,Их Британи, Герман, Испани, Итали, Канад, Франц, Швейцарь болон Япон зэрэг есөн орны дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлсэн тухай Wall Street Journal сонин бичжээ.

“Ford” дахин Mercury үйлдвэрлэхгүй

Америкийн автомашин үйлдвэрлэгч их гурвалын нэг “Ford Motor” компани нөөц бололцоогоо Lincoln брэндийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд зориулах зорилгоор энэ оны дөрөвдүгээр улиралд Mercury брэндийн автомашины салбараа бүрэн хаахаар болсон тухайгаа мэдэгдлээ.

Израиль гадаадынханыг явуулж байна

Газын зурвасын далайн бүслэлтийг сэтлэх гэсэн оролдлого хийсэн гадаадын иргэдийг энэ сарын 2-ноос эхлэн Израиль нутгаасаа гаргаж байна. Баривчлагдсан 620 хүнийг 48 цагийн дотор явуулах ажээ.

“Apple” дэлхийн хамгийн үнэтэй IT компани

Apple компани тавдугаар сарын 26-ны өдөр салбартаа дэлхийн хамгийн үнэтэй компани болов. Зах зээл дэх хөрөнгөөрөө уг компани Microsoft корпорацийг ардаа орхив. Энэ тухай The New York Times сонин бичсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж