ҮР ДҮН: 8511-8520 ХҮРТЭЛ / НИЙТ: 8581

Ногоон намаас тавьсан нэгдэх саналыг маргааш хэлэлцэнэ

Иргэний зориг намын Улс төрийн зөвлөл маргааш 16 цагаас хуралдахаар товложээ. Хурлаар Ногоон намаас тавиад байгаа нэгдэх саналыг хэлэлцэх юм байна.Өмнө нь хоёр намаас ажлын хэсэг гарч энэ асуудлаар ярилцан мэдээлэл солилцжээ.

“Chinalco” компани Монголын “Оюу Толгой” төсөлд оролцохыг сонирхож байна

Хятадын төрийн хөрөнгө оруулалттай “Chinalco” компаний ерөнхийлөгч Xiong Weiping компанийхаа үйл ажиллагааг улам тэлж, “Rio Tinto” компанид хувь эзэмшиж байгаа бөгөөд цаашид хувиа нэмэгдүүлж, хамтран ажиллахыг сонирхож байна гэж “Reuters” агентлаг мэдээллээ.

Өнөөдөр NBA-д

Жералд Уоллэс 17 оноо, 19 удаа самбараас бөмбөг авч нэмэлт цагт Бобкетс Уизардсыг 95-86 хожлоо. Ийнхүү Бобкэтс энэ улирлын 36 дахь хожлоо авсан нь 6 жилийн түүхтэй энэ багийн хувьд хамгийн өндөр амжилт нь юм. Гэхдээ энэ Бобкэтст илүү том зорилго байгаа нь Плэйоффт анх удаагаа шалгарах ба Дорнод Бүсийнхээ 7-р байранд яваа.

Грек Германыг хямрал хүндрүүлж байгаад буруутгаж байна.

Грекийн зээлийн хямрал шинэ шатанд гарч байгаа бололтой. Тэд тусламж хүлээж суухаас гадна хямрал даамжирч байгаа бурууг еврозоны орнуудад тохож байгаа ба нэн ялангуяа Герман Грекийн эдийн засаг сэргэхэд саад хийж байна гэж буруутгаж байна гэж “Reuters” агентлаг мэдээллээ.

”Редд Булл” бусдаас тасархай хурдан уу?

Формула нэгийн австралийн гранпри ирэх амралтын өдрөөр болох гэж байна. Энэ уралдааны өмнө эхний гранпригийн дараачаар аль багийн болид хамгийн хурдан нь байсан гэдэг яриа хэдийнээ сонирхогч болоод мэргэжилтнүүдийн дунд гарч эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж