ҮР ДҮН: 8481-8490 ХҮРТЭЛ / НИЙТ: 8581

Үнэтэй машинуудаа Ордоны голд нуужээ

Төрийн ордны гадаа иргэдийн тайван жагсаал болж, УИХ-ын удирдлагад шаардлага хүргүүлснээр өндөрлөлөө. Харин төрийн түшээд эд хогшлоо жагсагчдын хөлд үрэгдэхээс нэлээд болгоомжилжээ.

Багдадад гурван амиа золиослогч дэлбэрэв

Багдадын төвд гурван автомашин дэлбэлсний улмаас 31 хүн үрэгдэж, 185 хүн шархадлаа. Associated Press агентлаг гурван дэлбэрэлтийг амиа золиослогчид хэдхэн минутын зөрөөтөйгөөр хийсэн гэж мэдээлэв.

Тайланд, Тайванийн тамирчид ДАШТ-ийг тэргүүллээ

Дэлхийн аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн, Олон улсын модон бөмбөгийн нээлттэй тэмцээнүүд 2010 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотын Үндэсний Супачаласай стадионд болж байна.

Намын бүлгүүд төмөр замын төслийг дэмжиж байна

Үндэсний аюулгүй байдал, геофолитик гээд олон чухал асуултад хариу нэхэн, маргаан дагуулсаар байсан “Шинэ төмөр зам” төслөө Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулж, улмаар ард түмэндээ зарлав.

“Sony Ericsson Open” үргэлжилж байна

Аварга нь тодроход ердөө хоёр хоног үлдээд байгаа “Sony Ericsson Open” тэмцээнд мэргэжлийн талбайн теннисний мастерууд өрсөлдөж байна. Хагас шигшээд таарсан Венус Виллиамс, Марион Бартоли нарын тоглолт өчигдөр боллоо. Тэдний хэн ялсан нь финалд үлдэх байсан юм.

Сагсан бөмбөгийн шинэ дүрэм батална

Энэ оны есдүгээр сард Туркэд болох сагсан бөмбөгийн ДАШТ-ий үеэр талбай болоод шинэ дүрмийг батлах гэнэ. ОУСБХ-ны шинэ дүрэм манай улсад ч гэсэн хамааралтай юм. Манай сагсан бөмбөгийн холбоо тус холбооны 214 гишүүний нэг билээ.

“NASCAR”-ын тамирчин Хэмлин өвдөгний хагалгаанд оржээ

Авто спортын “NASCAR” уралдааны тамирчин Дэнни Хэмлин өвдөгний мэс засалд орж, өдгөө гэртээ нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Хагалгаа лхагва гаригийн өглөө болсон бөгөөд профессор Патрик Коннор мэс заслыг гардан хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж