ҮР ДҮН: 431-440 ХҮРТЭЛ / НИЙТ: 8581

Улаанбаатарт Польш улсын Элчин сайдын яам нээгдэнэ

Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Витольд Ващжуковски-тэй НҮБ-ын Женев дэх төвийн байранд уулзалт хийлээ.

Монгол Колумбийн ГХЯ-ныхан уулзлаа

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Колумби Улсын Гадаад хэргийн яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2016 оны 3 дугаар сарын 3-нд видео хэлбэрээр зохион байгуулав.

Хуулийн төслийн талаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн өнөөдөр /2016.03.03/ Төрийн ордонд зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцов.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар өнгөрсөн оны ажлын ажлаараа “Маш сайн”, “Сайн” үнэлэгдсэн Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Орхон, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа.

Ерөнхийлөгч мөсний баярт оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хөвсгөл нутгийг зорин хөлгийн жолоо залжээ. Тэрбээр гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллах бөгөөд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болох “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож, аймгийн төв Мөрөн сумын иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж