ҮР ДҮН: 6791-6800 ХҮРТЭЛ / НИЙТ: 6811

Өсвөрийн чөлөөт бөхийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Баруун таван аймгийн өсвөрийн чөлөөт бөхийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Улаангом хотод энэ сарын 1-3-ны өдрүүдэд болж дүнгээ гаргалаа.
Тэмцээнд 18 жин тус бүрд 170 өсвөрийн бөхчүүд авхаалж самбаа сорин барилдаж, багийн дүнгээр Увс аймгийн тамирчид түрүүлж, Завхан, Ховдын өсвөр бөхчүүд удааллаа.

Москвагийн гоо үзэсгэлэн Наталья Водянова

Наталья Водянова бол Оросын супер модель, дизайнер Том Фордын хэлснээр “дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй” юм.

27 настай Наталья Британийн үл хөдлөх хөрөнгийн өв залгамжлагчтай гэрлэсэн бөгөөд гурван хүүхдийн эх болжээ. Барууны загварын ертөнцөд түүнийг “Супернова ” хэмээн хочилдог ажээ.

Швейцарийн Женев хотод Олон улсын автомашины үзэсгэлэн нээгдлээ

Женевт олон улсын 80 дахь удаагийн автомашины үзэсгэлэн худалдаа үүдээ нээлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд 30 орны 250 гаруй компани оролцож байна. Тэд 119 мянган метр кв талбайд 700 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулах юм. Өчигдөр нээлтийн эхний өдөр байсан бөгөөд 60 гаруй хэвлэлийн бага хурал болжээ.

Б.АМАРХҮҮ: Би жинхэнэ хайртайгаа хожим учирсан

Монгол Улсын нэрийг дэлхий дахинд дуурсгаж яваа монголчууд цөнгүй. Тэдний нэг ОХУ-ын ”Народный артист-3” телевизийн шоуны ялагч, ”Премьер-министр” хамтлагийн дуучин Борхүүгийн Амархүүгийн ”Сибирь” сонинд өгсөн ярилцлагыг орчуулан нийтэлж байна. Тэрээр РТР телевизийн энэхүү шоуны 35 мянган оролцогчоос ялагч болон тодорсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж