ҮР ДҮН: 9511-9520 ХҮРТЭЛ / НИЙТ: 9590

Ш.Алтантуяагийн шүүх хурлын зардал буурчээ

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Энэ оны гуравдугаар сарын 30-ны өдөр энэ хэргийн иргэний шүүх хурал Малайзад эхэлсэн байна.

Vertu дөрвөн алтан гар утас гаргав

Тансаг зэрэглэлийн гар утас үйлдвэрлэдэг Vertu компани Японы зах зээл дээр энэ долоо хоногт дөрвөн төрлийн алтан гар утас гаргалаа. Японд өөрийн нэрийн дэлгүүрээ нээсний нэг жилийн ойгоо тэмдэглэн эдгээр тансаг утсыг худалдаанд гаргасан ажээ.

Жагсаалын шаардлагатай хаврын чуулган нөгөөдөр хуралдана

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган энэ сарын 5-ны даваа гаригийн 10.00 цагт эхэлнэ. Одоогоор Улаанбаатарт ажиллаж байгаа 54 гишүүн байгаа аж. Харин гишүүдийн 15 нь гадаадад яваа бөгөөд Увсад ажиллаж буй эрхэм гишүүн Д.Одхүүгээс бусад нь 5-ны дотор ирэх гэнэ.

Оюутолгойн олборлолтод давсархаг ус ашиглана

Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой ХХК-ийн хооронд “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд гарын үсэг зурснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээ болоод Оюутолгойн ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэл тойрсон асуудлаар олон янзын шүүмж гарсан.

Хятад, Америкийн лидерүүд утсаар хэлэлцээр хийв

Дөрөвдүгээр сарын 1-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Хятадын дарга Ху Жиньтао хоёр утсаар ярилцав. Утсан хэдэдцээрийн талаар тодорхой зүйл мэдэгдээгүй ч Цагаан ордоны эх сурвалжаар Обама Хятадын даргад цөмийн зэвсгийг тараахгүй байх асуудлаар явагдах саммитад оролцох болсонд нь баяр хүргэв.

”Парка культуры” станцын террорын амиа золиослогч эмэгтэйг тогтоов

Москвагийн метронд амиа золиосолсон эмэгтэйн талаар нэр хаягийг нь бүрэн тогтоосон гэж хүчнийхэн мэдэгдлээ. Хойд Кавказын холбооны тойргийн эх сурвалжийн мэдээлснээс иш татан энэ тухай РИА Новости агентлаг мэдээлэв. Гэхдээ эх сурвалж тэр эмэгтэйн нэрийг хэлсэнгүй.

Ерөнхий сайд бүлгийн гишүүдээсээ дэмжлэг хүсэв

УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийж байна. Тэрбээр Хүний хөгжлийн сангийн тухай хууль, түүнд дотор иргэн бүртээ 1.5 сая төгрөг өгөхөөр амласнаа хэрэгжүүлэх ямар арга зам байгааг судлахаар ажлын хэсэг байгуулж, түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар ахалж байгааг онцоллоо.

“Хурд”-ынханд Монголын зах зээл жижигдэв

Хоёрдугаар сарын 26, 27-нд “Хайрын салхи” нэртэй тоглолтоо хийж фэнүүддээ бэлэг барьсан Хурд хамтлагийнхан одоо Хятадын хөгжмийн зах зээлд өрсөлдөхөөр зэхэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж