ҮР ДҮН: 8301-8310 ХҮРТЭЛ / НИЙТ: 9460

Цэргийн шинэчилсэн бүртгэл өнөөдөр дуусна

Энэ сарын 5-нд нийслэл хотын хэмжээнд эхэлсэн Цэргийн шинэчилсэн бүртгэлийн хугацаа өнөөдөр дуусна. Нийслэлийн бүх дүүргийн хэмжээнд 13 хоног үргэлжилж буй цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүдээс гадна цэргийн алба хаасан болон бэлтгэл офицер, генералууд ч бүртгүүлэх боломжтой аж.

Нүүрсний үнэ өссөөр байна

Цахилгаан станцуудад хэрэглэдэг нүүрсний үнэ долоо дахь долоо хоногтоо дараалан өсч, сүүлийн хоёр жилийн турш харагдаагүй хэмжээнд хүрчээ.

Рой мэс засалд орлоо

“Портлэнд Трейлблейзерс” багийн хамгаалагч Брэндон Рой хоёр өвдгөндөө мэс засал хийлгэжээ.

Дэслэгч цэргийнхээ гарт амь үрэгджээ

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Хилийн цэргийн 0166 дугаар ангийн долдугаар заставын дэслэгч 23 настай Н-ийг тус ангид алба хаагч М, Н нар бүлэглэн зодож амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ.

УЕПГ шалгалт өгч эхэллээ

Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын баталсан удирамжийн дагуу Улсын Ерөнхий прокурорын газрын албан хаагчдаас өнөөдөр “Прокурорын үйл ажиллагаа мэргэжлийн түвшин тогтоох” шалгалтыг Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс авч эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж