ҮР ДҮН: 5171-5180 ХҮРТЭЛ / НИЙТ: 9468

News Тойм 2013.05.27

News агентлаг өчигдөр болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Ой, модны салбарынхан чуулна

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Ойн арга хэрэгслийн тухай ойголт ба цаашид Монгол Улсад түүний хэрэгжилтийг хангах нь” сэдэвт уулзалтыг ой, модны салбарын бүх оролцогч талуудын дунд зохион байгуулах гэж байна.

Д.Болд өөрийнхөө дүрд тоглоно

Д.Болд үндэсний хэв маягыг поп урсгалтай хослуулан “Монгол поп” хэмээх хоёр ч цомгоо худалдаанд гаргаснаасаа хойш хэсэг нам гүмхэн болсон.

С.Ням-Очир “Мастерс”-ын аварга боллоо

Жин, жингийн шилдэг 16 бөхийн халз тулаан “World Masters”-ын эхний өдөр Монголын жүдочид таван медаль хүртлээ. Алт, мөнгөн медалийг ихэрлүүлж, хүрэл медалийн эзэд болов.

Шинэ төмөр замын явцтай танилцлаа

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал П.Бат-Эрдэнэ нар саяхан төслийн ерөнхий гүйцэтгэгч “Samsung S&T” компанийн удирдлагууд болон “Энержи ресурс рейл” ХХК-ийн удирдлагуудын хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж буй Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн шинэ төмөр замын барилгын ажлын явцтай танилцаад иржээ.

Хорихоос суллагдсан иргэдийг ажлын байраар хангана

ШШГЕГ-тай хамтран байгуулсан хэлэлцээрийн дагуу ШШГЕГ-ын харъяа нийт 14 хорих ангийн суллагдах хугацаа нь болж байгаа 1400 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгч, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэлээ.

Б.Чойжилсүрэн зунжин шүүхдэлцэх бололтой

Б.Чойжилсүрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн да­раа өөрийнх нь тухай ганц хоёр мэдээ гарга­сан сонинг ч үлдээлгүй хэв­лэл, мэдээл­лийн­хэнтэй ёстой л нэгий­гээ үзэлцэж, нэхий байтугай дээлээ уралцах сурагтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж