УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гурван зүйл бүхий шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр хүргүүллээ. Тэрбээр УИХ-ын намрын ээлжит чуулганаар ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан дараах асуудалд онцгой анхаарал хандуулан, Засгийн газарт шаардлага тавьж мөрдүүлэн ажиллахыг УИХ-ын даргаас хүсчээ.