Онцлох үйл явдлыг хүргэж байна.
ХЗБХ өнөөдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдлаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Жиү-жицү бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Спортын төв ордонд боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчлал хийхээр өнөөдөр өглөө 08.00 цагийн орчимд “Чингис хаан” нисэх буудлаас мордлоо.
Өнөөдөр орон даяар элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл эхэлж байна. Энэхүү шалгалтад 2015 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм.
БНХАУ-ын Хубэй мужийн шүүх тус улсын уул уурхайн томоохон “Hanlong Group” корпорацийн тэргүүн асан тэрбумтан Лю Ханийг гэмт хэргийн мафийн бүлэглэл үүсгэж санаатайгаар хүн амины хэрэг үйлдсэн хэрэгт буруутгасан бөгөөд өнөөдөр өглөө цаазаар авах ялыг гүйцэтгэх тушаал гаргасан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Босоо хөх Монгол ТББ, Дэлхийн Монгол ногоон нэгдэл хөдөлгөөн хамтран хэдхэн хоногийн өмнө "Ноён уулаа аваръя" жагсаалыг зохион байгуулж байсан.
Байгал нуурыг усаараа сэлбэдэг Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барихаар төлөвлөсөн талаар тайлбар авахаар Монголын засгийн газар болон Дэлхийн банкинд хандах болно гэж Оросын Байгаль орчны яам мэдэгджээ.