ҮР ДҮН: 62661-62670 ХҮРТЭЛ / НИЙТ: 170224

Хохирогч “Б”-г ойрын хүн нь хөнөөсөн гэв

Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газар буюу “Шувуун фабрик”-ийн орчим өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан цогцос олдсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, холбоотой мэдээллийг иргэдээс авч буйг өмнө нь бид мэдээлсэн.

“Сайн хашаа” хөтөлбөрт оролцогч компанийн төлөөлөлтэй уулзлаа

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг инженерийн бие даасан, хэсэгчилсэн дэд бүтцийн угсралтын ажил гүйцэтгэгч болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Изүнокүни хотын төлөөлөгчид айлчилж байна

Сонгинохайрхан дүүрэгтэй найрсаг харилцаатай Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын Газар тариалан хариуцсан зөвлөх Накуно Ацуши тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна.

Путин Сирийн террористуудаас өшөө авахаа амлав

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн ерөнхийлөгч Башар Ассадад террорист халдлагын улмаас энгийн иргэлд үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Монголбанк дуудлага худалдаанд оролцсонгүй

Монголбанкны өнөөдрийн /2016.05.24/ гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1991.00-1996.15 төгрөгийн ханшаар 2.1 сая ам.доллар худалдан авах, 303.10 төгрөгийн ханшаар 1.5 сая юань худалдан авах, 305.58 төгрөгийн ханшаар 0.6 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно.

Анх удаа оюутнуудын анаачилгын төлөө тэтгэлэг олгож байна

БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн Тэгш хүртээмжтэй байдал бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийг байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуй чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцаж оюутнуудын дунд зарласан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж