ҮР ДҮН: 62331-62340 ХҮРТЭЛ / НИЙТ: 170228

10 орны цэргийн алба хаагчид гар бөмбөгөөр өрсөлдөв

”Хааны эрэлд-2016” олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Олон улсын сургуулиар 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид энхийг сахиулах эрдэм мэдлэгээ солилцож, туршлага судалж нэгнээсээ суралцахаас гадна хүмүүнлэгийн чиглэлээр ч хэд, хэдэн ажил зохион байгуулж байна.

Түргэн үйлчилгээний цэгүүдэд шалгалт хийв

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс, дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар хамтран түргэн үйлчилгээний цэгүүдийн ажил эрхлэх зөвшөөрөл, батлагдсан тоо, байршилд хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ.

Чингэлтэйн замыг хааж хучилт хийнэ

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 буудлын уулзвараас Хайлаастын салдаг уулзвар хүртэл 700м замыг 2016.05.28-ны 06:00 цагаас 2016.06.01-ны 06:00 цаг хүртэл хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье. Зам хаах хугацаанд иргэд Хайлаастын замыг сонгон зорчино уу.

Маргааш Чингисийн талбайн баруун талыг хэсэгчлэн хаана

Энэ сарын 28 буюу Бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм.

Өнөө шөнө шороон шуургатай

Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш говь, талын нутгаар салхи ширүүсэн шороон шуурга шуурч, нутгийн зүүн хагаст сэрүүснэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Франкфурт руу шууд нисдэг болно

Европын холбооны гишүүн улс орнууд руу МИАТ шууд нисдэг болох юм. Ирэх зургадугаар сарын сүүлч үед эхлүүлэх Франкфуртын нислэг улирлын чанартай байх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж