УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Монголын үндэсний Олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Спорт ба эмэгтэйчүүд “комиссын дарга Д.Арвин БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэл хотноо баригдаж байгаа “Спортын ордон”-ны ажлын явц байдалтай өчигдөр үдээс хойш газар дээр нь очиж танилцлаа.