Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, эрчим хүч, батлан хамгаалах, цагдаа, хэвлэл мэдээлэл, төр захиргааны болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган төрийн дээд одон, медалиар шагнасан байна.