Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга эрхэмсэг ноён Мехмет Али Шахин тэргүүтэй төлөөлөгчид өнөө өглөө их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.