Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараах хөтөлбөрийн дагуу Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярын ёслол хүндэтгэлийн ажиллагаанд оролцох ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараах хөтөлбөрийн дагуу Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярын ёслол хүндэтгэлийн ажиллагаанд оролцох ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд найрамдах Турк улсын үндэсний их хурлын дарга Мехмет Алли Шахин тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнөө хүлээн авч уулзлаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хаалттайгаар үргэлжилж байна. Тус хуралдаанд Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нар оролцож, өөрсөдтэйгээ холбоотойгоор үүсээд байгаа Улсын ерөнхий рокуророос гаргасан хүсэлттэй холбогдуулж, тайлбар хийж буй сурагтай.
Хууль зүйн байнгын хороо өндөр хамгаалалтад хуралдаж байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан сая дуусч, УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр завсарлуулахгүй байх шийдвэр гаргасан байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг зарлаад байна. Тус хуралдаанаар үдээс өмнө хэлэлцээд бараагүй, Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын асуудлыг авч хэлэлцэх юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж байгаад шийдвэрт хүрч чадалгүй түр завсарлаад байгаа билээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мехмет Али Шахин нар Төрийн ёслолын хүндэтгэлийн танхимд албан ёсны уулзалт хийснийхээ дараа Монгол Улсын Их Хурал, Туркийн Үндэсний Их Хурлын хамтын ажиллагааны Протоколд гарын үзэг зурав.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мехмет Али Шахин нар сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл яг одоо хуралдах гэж байна. Түүгээр УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр өндөрлүүлэх эсэхийг шийдэх ажээ.