УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн Оюутолгой төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс ямар шалтгаанаар буцаасан талаарх мэдээллийг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр сонсч, улмаар хөрөнгө оруулагч талыг ажлын 10 хоногт багтаан хариу ирүүлэхийг хүссэн юм.