Эмэгтэйчүүдийн карьер:
Өнөөдөр Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, орчин цагийн хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, удирдаач, хөгжмийн зохиолч, хийлч, сурган хүмүүжүүлэгч Жамъянгийн Чулууны нэрэмжит “Өсвөрийн хөгжимчдийн улсын IX уралдаан” эхэллээ.
Криштиан Рональду, Гонзало Игуаин нарын гоолын ачаар “Реал Мадрид” 2:0 харьцаатай “Расинг Сантандер”-ийг талбай дээр нь буулган авлаа. Ингэснээр Мануэль Пелегринигийн “Оддын цуглуулга” дахин Ла лигийн тэргүүн эгнээг эзэлж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын нэгнээс “B.”, “Eagle” телевизүүдээр гарч эхэлсэн “Ticket to Hollywood” шоу амжилттай үргэлжилж байна. Оролцогчид өнгөрсөн долоо хоногт эхний шалгаруулалтаа амжилттай давлаа.
Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намынхаа бага хурлыг энэ сарын 8-ны өдөр хуралдуулахаар товлосон. Харин бага хурлаар их хурлаа хэзээ хуралдуулах талаар товлоно.
Гадаад валютын ханш буурч төгрөг чангарч байна. Өнгөрч буй долоо хоногийн хувьд ам.долларын ханш 1400 давж байснаа буурч 1360 төгрөгт хүрсэн бол юанийн ханш 200 төгрөгөөс буурч 199 төгрөгөөр үнэлэгдсэнээрээ онцлог байлаа.
Сүхбаатарын талбайд болсон иргэний хөдөлгөөнүүдийн жагсаалаас болж, УИХ дахь МАХН-ын бүлэг бүтэн хуралдаж чадсангүй. Уг нь бүлгийн хуралдаан үдээс өмнө эхэлсэн ч тухайн үед иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал ид эхэлж байсан аж.
АНУ-ын сансар судлалын Дисковери хөлөг өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 6.21-д хөөрсөн байна. Флорида муж дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс хөөрсөн энэ хөлөг олон улсын сансарын төвд сэлбэг хэрэгсэл хүргэж өгөх ба шинжлэх ухааны судалгаанд хэрэглэгдэх зүйлсийг аваачих ажээ.
Пакистаны Пешевар хотын баруун хойд хэсэгт тун саяхан дараалсан дэлбэрэлтүүд болж тэр хавийн байшин барилгуудыг утаа бүрхэн хучжээ. Дэлбэрэлтүүд АНУ-ын Консулын газрын ойролцоо болсон бөгөөд АНУ-ын албаны хүмүүс энэ нь санаандгүй зүйл биш гэж хэлж байна. Лалын дайчдын хийсэн энэ дайралт АНУ-ын консулын газрыг байгаа болгосон гэж тэд үзэж байгаа ажээ.
Жагсаалаа суулт болгосон Амлалт нэхэх ард түмний холбооныхон Сүхбаатарын талбай дээр 72 цагийн турш байх учраас хүйтэнд даарч, биеийн байдал муудна гэж болгоомжлон төв талбайд гэр барих зөвшөөрөл олгох хүсэлтийг нийслэлийн Засаг даргад хандан гаргалаа.