ҮР ДҮН: 18311-18320 ХҮРТЭЛ / НИЙТ: 18400

Төв талбайд гэр барих зөвшөөрөл хүслээ

Жагсаалаа суулт болгосон Амлалт нэхэх ард түмний холбооныхон Сүхбаатарын талбай дээр 72 цагийн турш байх учраас хүйтэнд даарч, биеийн байдал муудна гэж болгоомжлон төв талбайд гэр барих зөвшөөрөл олгох хүсэлтийг нийслэлийн Засаг даргад хандан гаргалаа.

Сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс тав дахь жилдээ зохион байгуулж буй бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-13-ны өдрүүдэд Спортын төв ордонд болох ажээ.

Зөвхөн ТВ-9 л жагсаалыг шууд дамжуулж байна

Нийслэлийн төв талбайд болж буй жагсаалыг одоогоор ТВ-9 телевиз л шууд дамжуулж байна. Тэр бүр үйл явдлыг шууд дамжуулан нэвтрүүлээд байдаггүй тус телевиз энэ удаад нэлээд бэлтгэсэн бололтой талбай дээрээс л гэхэд 2-3 сэтгүүлч дамжуулан тайлбар хийж байна.

Өсвөрийн сагсчид ОХУ-д өрсөлдлөө

ОХУ-ын Екатеринбург хотноо болсон Ерөнхий боловсролын сургуулиудын сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний төгсгөлийн шатанд манай баг тамирчид оролцлоо.

Оюутолгойн ордын талаарх баримтууд

Дэлхийн мэдээллийн агентлагууд Монгол Улс Оюутолгойн орд газрын Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан талаар мэдээлэл гаргасан байна. Энэхүү мэдээллийг багцлан хүргэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж