ҮР ДҮН: 16801-16810 ХҮРТЭЛ / НИЙТ: 18477

1.6 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг няцаав

“Алтан дорнод Монгол” компанийн Монголын Засгийн газрын эсрэг үүсгэсэн олон улсын шүүхийн маргаанд Арбитрийн шүүх шийдвэрээ гаргасан нь өнгөрсөн долоо хоногийн алга ташин хүлээж авах баярт мэдээ байлаа.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний баярын мэнд хүргэе

Удахгүй болох дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ярилцлагын буландаа Монголын Сайтын холбоо ТББ-ын тэргүүн Д.Дэлгэрмөрөнг урин түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.

Мөсөн дээрх “тулаан” өндөрлөв

ОХУ-ын нийслэл Москва хотноо уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, мөсний хаад, хатад шилдгээ тодрууллаа.

“Эрчим” залуучуудын УАШТ-д аваргаллаа

Монголын хөлбөмбөгийн холбооны 2011 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн МХБХ-ны ногоон талбайд зургаан өдөр үргэлжилж, өнөөдөр дүнгээ гаргалаа.

Аида өнөөдөр тайзнаа

Дэлхийн дуурийн урлагийн ноён сүмбэр оргилуудын нэг, суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн уран бүтээлүүдийн шилдэг нь болох “Аида” дуурийг ДБЭТ үзэгчиддээ хүргэхэд бэлэн болжээ. Нээлтийн тоглолт өнөөдөр ДБЭТ-т болно.

Чуулганыг завсарлуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна.

Гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлана

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын

Нэгэн зууны онцлогийг шингээсэн авто үзэсгэлэн

Загварын домог болсон Ральф Лорен өөрийн хамгийн онцгой, сонгомол загварын төмөр хүлгүүдийн цуглуулгыг Парис хотод энэ долоо хоногт зохиогдох үзэсгэлэнгийн үеэр олонд танилцуулах гэж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчтой уулзав

Вашингтон хотноо ажиллаж буй Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жеймс Стайнбергтэй уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа түүний дотор Монгол Улс 2011-13 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалахтай холбогдуулан хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж