Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Олзий-Оршихоор ахлуулсан дугуйн спортын шигшээ багийн тамирчид “Инчон-2014” Азийн наадмыг зохион байгуулах хорооны хамтын ажиллагааны “Vision” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын багтай хамтран тус улсад нэг сарын бэлтгэл хийсэн юм.