News агентлаг өчигдөр болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.
МАН-ын бага хурал маргааш хуралдахаар тов гаргасан. Харин Удирдах зөвлөл нь өнөөдөр хуралдаж эхэллээ.
Орхон аймгийн Баян-Өндөр суман “Орхон 2013 Монголын эдийн засгийн чуулган” тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд болно.
АНУ-ын шүүхээс өчигдөр Бостоны марафоны үеэр бөмбөг дэлбэлсэн хэргийн сэжигтэн Жохар Царнаевийн найз болох коллежийн гурван оюутныг шүүжээ.
Английн алдартай “Glamour” сэтгүүл хамгийн дэгжин хувцасладаг эмэгтэй оддыг уншигчдынхаа санал асуулгаар тодруулдаг уламжлалтай.
Хойд Солонгосын Дээд шүүхээс АНУ-ын харьяат Кэннэт Ба /Ба Хун-хо/-д 15 жил хүнд хөдөлмөр эрхлүүлэх ял оноосон гэж “KCNA” агентлаг мэдээлжээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар Уул, уурхайн сайд Д.Ганхуяг мэдээлэл хийлээ.
Нөөцийн махны хүртээмжийг сайжруулахын тулд хороо бүрт 2-3 цэгээр, нийт 380 гаруй цэгээр худалдаж буй ч хүрэлцэхгүй байна гэж шүүмжлүүлдэг.
Үндэсний төв номын санд хадгалагдаж буй Монголын эртний ном, судруудыг дижитал хэлбэрт шилжүүлэн цахим номын сангийн нээлтээ өнөөдөр хийж байна.
Монгол Улс энэ эрчээрээ эрчимтэй хөгжих тохиолдолд гаднаас ажиллах хүч авахгүй бол хүний нөөцийн хомсдолтой тулгарна гэж Дэлхийн банк зөвлөж байна